Өнгөрөгч амралтын өдрүүдэд "химийн лавлах" нэртэй номд хүйсээр ялгаварлан гадуурхсан, эмэгтэй хүнийг илтэд дорд үзсэн агуулга, хандлагатай үгс багтсан байгаа талаар пост сошиал орчинд түгж, олны бухимдал, эгдүүцлийг хүргэсэн юм. Уг ном нь ЕБС-ын сурагчид өдөр тутмынхаа хичээлд голчлон ашигладаг нэмэлт материал бөгөөд зохиолчдын зүгээс уран зохиол, философийн бүтээлээс эшлэл хавсаргаж оруулсан дотор “эмэгтэй хүн тахианы хэмжээтэй тархитай” зэрэг олон өгүүлбэр багтжээ.
Энэ талаар бид тус номын цувралыг эрхлэн гаргадаг "Таны ном" ТББ-тай холбогдоход: Бид номын хуудасны доод талд сайн сайхан утгатай онч мэргэн үгс, афоризмуудыг оруулдаг. Тэгэхдээ техникийн алдаа гаргаж номынхоо үндсэн агуулгад хэт анхаарч, нэмэрт хэсгийг орхигдуулснаас ийм алдаа гарсан. Худалдаанд байгаа номуудаа эргүүлж татсан, устгал хийж байгаа. Дахин хянаж засаад хэвлэх эсэхээ шийднэ. Алдаа гаргасан ажилтан, редакцдаа хариуцлага тооцсон гэж тус байгууллагын тэргүүн Б.Амгаланбаяр хэллээ.