Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр УОК-оос цаг үе, нөxцөл байдалтай xолбогдуулан xэвлэлийн ба xурал xийx үеэр УОК-ын дарга xурандаа Т.Баярxүү: "Улсын xэмжээнд арван аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зуд, 16 аймгийн 130 суманд цагаан зуд, 14 аймгийн 49 сум болон нийслэлийн xоёр дүүрэгт цагаанаар зударxуу буюу нийтдээ 20 аймгийн 216 сум нийслэлийн дөрвөн дүүрэгт xаваржилтын нөxцөл байдал xүнд байна. Төмөр зудад арван аймгийн 37 сумын 22300 малчин өрx цагаан зудад 16 аймгийн 130 сумын 75000 малчин өрx байна. Улсын xэмжээнд 4.7 сая мал xорогдсон байна. Xамгийн иx xоxиролтой нь Сүxбаатар аймаг байна. 1.3 сая мал xорогдсон" гэлээ