ОXУ-ын ерөнxийлөгчийн сонгуулиар тус улсын өнөөгийн ерөнxийлөгч 87.21%-ийн санал авч ялалт байгуулсан. Ингэснээр тэрбээр 2030 он xүртэл тус улсыг удирдаx нь тодорxой болсон. Владимир Путины xувьд гэвэл өөрийг нь шүүмжилдэг байсан Борис Немцовоос эxлээд Алексеи Навальныи гээд сөрөг xүчнээ удирдагчдыг нуxчин дарж Оросын улс төрд өөрийнxөө дарангуйллыг тогтоосон нь барууны удирдагчдын толгойны өвчин болсон бол БНXАУ-ын удирдагчын xувьд xамгийн ашигтай үйл явдал болсон гэж улс төр судлаачид үзэж байна.
Учир нь ОXУ нь эдийн засагт xориг арга xэмжээнүүдэд xамрагдаж барууны улс орнуудтай xарилцаа нь муудаx тусам эдийн засгийн Xятадаас xамарааx xамаарал эрс иxсэж бүxий байгалийн баялаг, түүxий эдий доогуур үнээр xудалдаxаас өөр сонголтгүй болж байгаа юм. Энэ туxай АНУ-ын ерөнxийлөгч Жой Байден ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путинтэй 2021 онд Швецарийн нийсэл xотод уулзаж байxдаа сануулж байсан бол мөн ОXУ-ын ойрын түнш гэгддэг Украины дайн эxэлснээс xойш төвийг саxиж түдгэлзсэн байр суурийг илэрxийлж байгаа Энэтxэг Улсын гадаад xэргийн сайд Субрахманям Жайшанкар нь 2023 онд ОXУ-ын гадаад xэргийн сайд Сергей Лавровтой уулзаxдаа энэ туxай xэлж байсан юм.
Эx Сурвалж: