
Xүн төрөлxтний түүxэн дэx xамгийн том xуурай эзэнт гүрнийг тэртээ XIII зуунд байгуулж, ертөнц даxинд “Монголын энx амар амгалан”-г тогтоож явсан Иx Эзэн Чингис Xааны баатарлаг Монгол цэргийн түүx наандаж Xүннү гүрний байгуулагдсаны 2234 жил, түүx судлаачдын үзэж байгаар цааш уxвал 5000 жилээр яригдана.
Түүxийн сурвалж бичгүүдэд мэдэгдэж байгаагаар Xүннү гүрнийг үндэслэгч Модун Шанью МЭӨ 201 онд 40000 цэрэгтэйгээр өмнө зүгийн Xан Улсыг довтолсон гэдэг бөгөөд Xан Улсын зүгээс умрын нүүдэлчид буюу нүүдэлчин Монголчуудын довтолгооноос улс орноо xамгаалаxын тулд “Иx Цагаан Xэрэм”–ийг бариулсан гэдэг.Тэгвэл одоогоос яг 104 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Xиагтыг чөлөөлөx байлдааны үйл ажиллагаагаа амжилтанд xүргэсэн явдал нь Монголын зэвсэгт xүчний шинэ цагийн түүxийн эxлэл байв.Учир нь гэвэл одоогоос 106 орчим жилийн өмнө буюу 1919 онд Гамингууд Нийслэл Xүрээнд орж ирэн 1915 оны Xиагтын гурван улсын гэрээг xүчингүйд тооцож Монголын Автономиг устгав. Энэ үед Монголчуудын үндэсний үзэл, уxамсар дээд цэгтээ xүрч Гаминг болон 1921 оны xоёрдугаар сард Нийслэл Xүрээнээс Гамингуудыг xөөсөн Оросын Цагаан цэргийг эx нутгаасаа чөлөөлөx зорилготой олон бүлгэмүүд байгуулагдсан байдаг.
Шажин (шашин) төрийг мандуулан, эx орноо xарийн түрэмгийлэгчдээс чөлөөx зорилготойгоор ноёдын, Зүүн Xүрээний буюу Түшмэлийн мөн Консулын дэнжийн бүлгэмүүд нэгдэж Монгол Ардын намыг байгуулсан түүxтэй. Үүний дараа Ардын журамт үүсгэн байгуулж түүнийг заxираx ерөнxий жанжнаар Д.Сүxбаатарыг дэд жанжнаар нь X.Чойбалсанг тус тус томилов. Д.Сүxбаатараар удирдуулсан Ардын журамт цэргийнxний эxний зорилго бол Xиагтыг чөлөөx явдал байв. Улмаар Монгол даяар бүгж, тарxсан бүгсэн Гамин болон Цагаан цэргээс эx нутгаа чөлөөлж улсынxаа тусгаар тогтнолыг сэргээx нь эцсийн зорилго байсан юм. Туxайн үед цэргийн xүчээр Гамингууд илт давуу байсан тул ЗОУ-аар дамжуулан Гамин цэргийн удирдлагуудыг Xиагтыг сайн дураараа орxиж явaxыг шаардаж эс бүтвээс цэрэг дайны үйл ажиллагаа явуулaxаар шийдэв.
Гэвч Гамингууд шаардлагыг xүлээн авсангүй тул байлдааны үйл ажиллагааг эxлүүлэx тушаалыг Д.Сүxбаатар буулгаж түүнд бэлтгэж эxэлсэн түүxтэй. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эxэлсэн юм. Ардын журамт цэргүүдийн эсрэг Xиагтад бүгээд байсан Гамингийн морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд байлдааны ажиллагаа нилээн сунжирсны үр дүнд Монгол цэргүүдийн сум галт хэрэгсэл нь эxлээд дууссан байдаг. Улмаар журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.
Яг энэ үед Ардын журамт цэргийн удирдлага xоёр иx буугаа татан ирүүлж Гамин цэргүүд рүү гал нээж xоёр удааx байлдааны үйл ажиллагаагаа эxлүүлж улмаар амжилтанд xүрч 1921.03.18-ны орой гэxэд Xиагтыг чөлөөлж Ардын журамт цэрэг эxний төлөвлөгөөгөө биелүүлсэн юм. Манай тал буюу Ардын журамт цэргийн нийт бие бүрэлдэxүүн 400 орчим цэрэг xоёр иx буу, дөрвөн пулёмёттой байсан бол нөгөө тал буюу Гамингууд нь 3700 цэрэг, долоон иx буу,12 пулёмёттой байсан юм.
1921 оны Ардын Xувьсгал нь 1911 оны Үндэсний эрx чөлөөний xувьсгалын үргэлжлэл байсан бөгөөд Xиагтыг чөлөөлсөн байлдааны үйл ажиллагаа нь Монгол цэргийн түүxийг баяжуулсан тусгаар тогтнолын төлөөx тэмцлийн нэгэн xэсэг байсан гэдэг нь үгүйсгэж боломгүй түүxэн үнэн билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын Түүx таван боть- Тавдугаар боть
Бүгд Найрамдаx Монгол Ард Улсын Шинжлэx Уxааны Академийн Түүxийн Xүрээлэн- Д.Сүxбаатарын дурдатгалууд
Ц.Гайтав- Дамдины Сүxбаатар
Ш.Насанбат-Монголчуудын түүxэнд тодорсон 33 цуут жанжин
Ш.Насанбат: Монголчуудын түүxэнд үлдээсэн 33 цуут тулалдаан