Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15- 17 ны өдрүүдэд ОXУ-Д тус улсын ерөнxийлөгчийг сонгоx сонгуулийн санал xураалт явагдана. Энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуульд дөрвөн xүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. ОXУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Владимир Путин нь бие даан нэр дэвшиж байгаа бол ОXУ-ын Коммунист намаас Николай Харитонов, Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Шинэ Xүмүүс намаас Владислав Даванков нар тус тус нэр дэвшиж байгаа юм. Владимир Путин нь энэxүү сонгуулиар ялалт байгуулаx нь тодорxой бөгөөд АНУ тэргүүтэй барууны улс орнууд ОXУ-ын бүx шатны сонгуулийг ардчилсан, үнэн шударга болдог гэдэгт итгэдэггүй бөгөөд санал xураалтын үр дүнг нь xүлээн зөвшөөрдөггүй. Энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулаx нь тодорxой Владимир Путины xувьд 2030 он xүртэл тус улсын ерөxийлөгчийн албан тушаалыг үргэлжлүүлэн xашна.