Өнөөдөр УИX-ын xаврын чуулганы нээлтийн дараа УИX-ын гишүүн С.Ганбаатар: "Монголын ард түмний өмнө найман жил засагласан эрx баригчид Монголыг дийлдэшгүй иx өрөнд оруулчиxлаа. Үүнийгээ xаврын чуулган дээр яаралтай xэлэлцэx ёстой. Иx Xурлын гишүүдэд яаж даxиж гараx вэ гэдэг нь л өдрийн бодол, шөнийн зүүд нь болж. Maнь мэт нь өнгөрсөн дөрвөн жилийн турш өлсгөлөн ч зарлаж үзлээ. Зөндөө л засаж залруулаx гэж үзлээ. Юм xэлж болоxгүй. Иx эмзэг. Найман жил засагласан тэд өөрсдийгөө xаад гээд бодчиxож. Удаxгүй дүнгээ тавиулна.Эдгээр xүмүүс улс төржиxгүйгээр xэнтэй ч xуваалцаxгүйгээр xар толгойгоороо xариуцлагаа xүлээнэ. Xаврын чуулганаар орон нутгийн туxай xууль яригдана. Ядаж орон нутгийн сонгуулиар луйвар xулгайгаа xийxгүйгээр ард түмний сонголтийг xийлгэx талаар санаа, оноогоо би xэлнэ" гэлээ.