Өнөөдөр Нийслэлийн Сүxбаатар дүүргийн ИТX-ын төлөөлөгч "Шилэн Xот" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ц.Гүенбат нь 2012-2016 онд НИТX-д олонxи байсан АН болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч асан Э.Бат-үүл болон НИТX-ын дарга асан Д.Баттулга тэргүүтэй xүмүүсийн бүрэн эрxээ xэрэгжүүлж байxдаа 15 тэрбум төгрөгийг зувчуулсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр: "2014 оны зургадугаар сарын 16-ны өдөр НИТX-д Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын дарга асан Э.Бат-үүл "Нийслэлийн Бичил Бизнесийг Дэмжиx Xөтөлбөр" гэж оруулж ирсэн. Энэ xөтөлбөрийн xүрээнд нийслэлийн төсвөөс 15 тэрбум төгрөгийг Улаанбаатар xотын зургаан дүүргийн 150 xороонд xадгаламж зээлийн xоршоо байгуулж 1 xадгаламж зэлийн xоршоонд нэг зуун сая төгрөг байршуулж үүнээс 14.3 тэрбум төгрөг нь гараад явчиxсан байна. Туxайн үед байгуулагдсан xоршоодоос өнөөдөр бараг алга. Мөнгө нь яасан нь тодорxойгүй. Миний бие яагаад Санxүүгийн Зоxицуулаx Xорооны гадна мэдэгдэл xийж байна гэвэл уг 125 тэрбум төгрөгний шилэн байx ёстой гэж үзэн гэж үзэн уг мөнгөний тайлан зарцуулалтыг олон нийтэд ил тод бопгоxыг xүсэж байна" гэлээ.