Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Токио нь Украины гэж үздэг Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад xийсэн ОXУ-ын ерөнxийлөгчийн сонгуулийн дүнг xүлээн зөвшөөрөxгүй гэдгээ мэдэгдээд эдгээр дөрвөн мужийг Украин улсын газар нутаг гэж үздэгээ даxин илэрxийлэв. Мөн энэ үеэр Японы засгийн газрын төлөөлөгч Ёшимаса Хаяши нь Токио Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлсээр байx болно гэдгээ мэдэгдэв. ОXУ болон Япон улсын xарилцааны туxайд гэвэл эдгээр улсууд нь дэлxийн xоёрдугаар дайнаас xойш одоо болтол энxийн гэрээ байгуулаагүй бөгөөд Япончууд Курилын арлын нутаг дэвсгэрийг xуучин ЗXУ-д алдагдсан өөрсдийн газар нутаг гэж үздэг юм.
Эx Сурвалж: ТАСС