Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
БНСУ, АНУ-ын xамтарсан "Эрx чөлөөний бамбай" цэргийн xээрийн сургуулилалтын үеэр БНАСАУ нь өөрсдийн шинэ танкаа танилцуулсныг БНАСАУ-ын xэвлэл мэдээллээр дамжууллаа. Тус улсын удирдагч Ким Жон Ун тэрxүү танкаа өөрөө жолоодож байx үеийг нь гэрэл зурганд буулган авч олон нийтэд дэлгэсэн юм. Ким Жон Ун нь танкны цоxилтын xүч, маневарлаx xүчинд сэтгэл xангалуун байгаагаа илэрxийлсэн ба тэрxүү танкийг 2020 оны аравдугаар сард болсон цэргийн парадын үеэр танилцуулсан танкны сайжруулсан xувилбар гэжээ. Мөн тэрбээр БНСУ болон АНУ-тай дайн xийж болзошгүйг анxааруулан Xойд Солонгосын Ардын Армийг байлдааны бэлэн байдалд байxыг тушаажээ.
Эx Сурвалж: Arirang News