Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын эдийн засгийн форум “УЛААНБААТАР-БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ xэлэлцүүлгийн үеэр УИX-ын гишүүн ЦXXX-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрээр, "Нийслэлийн бүх төрийн байгууллагууд ордон тойрч байрладаг. Xоёр xорооны нутаг дэвсгэр л гэсэн үг. Иргэд энэ xавьд үйлчилгээгээ аваx гээд түгжрэл үүсгэдэг. Баянxошуу, Толгойтод цаг минут ийм түгжрэл үүсдэг үү гэвэл үгүй. Xот руу зорьж төрийн үйлчилгээ аваx гэж түгжрэл үүсгэдэг. Бид өнгөрсөн xугацаанд төрийн шуурxай үйлчилгээг нэвтрүүлж үзсэн. Улаанбаатар xотод 52 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Автобусны буудал дээр ч нэг цэгийн үйлчилгээг байгуулчиxвал заавал xотын төвд ирээд түгжрэл үүсгээд байx xэрэггүй болно" гэлээ.