Сагсан бөмбөг үзэгчид хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн Хасын Хүлгүүд болон Бишрэлт Металл багуудын финалын шатны тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр буюу Лхагва гарагт хоёр багийн ээлжит гуравдугаар тоглолт болж өнгөрлөө. Тооны харьцааг 2-0-ийн харьцаатай тэргүүлж байсан Хасын Хүлгүүдийн хувьд финалын анхны хожигдлоо амсаад байна. Тоглолтын тооны харьцаа 77-74 болж Бишрэлт Металл баг хожил байгуулсан ба хожлын харьцаа 2-1 болоод байна. Хоёр багийн онооны тэргүүллийг задлан үзвэл Хасын Хүлгүүд багийн тоглогч Divine Myles 24, Justin Moss 15, Саруул-Эрдэнэ 10 оноо авсан бол Бишрэлт Металл багийн тоглогч Jaylin Jowan D Bland 17 оноо, Ууганбаяр 13, Энхбаясгалан 12 оноог тус тус авчээ. Маргааш хоёр багийн дөрөв дэх тоглолт болох хуваарьтай байгаа юм.
Зургийн эх сурвалж: ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ