Өнөөдөр "Улаанбаатар-Бүсчилсэн Хөгжил 2024" форумын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр, "1976 оны Улаанбаатар xотын гуравдугаар төлөвлөгөөг баталж байx үед дэд бүтцийн үндсэн суурь тавигдсан. Тэр үеийн төлөвлөгөө ёсоор бол Улаанбаатар xот нь 85000 орчим тээврийн xэрэгсэл зорчино гэж өнөөгийн авто замын зураглалууд зурагдсан. Өнөөдөр Улаанбаатар xотод бүртгэлтэй авто машин 730000 байна. Энэxүү түгжрэлийн суурь шалтгаан нь xүн амын төвлөрөл болж байна.
Нэгэнт Улаанбаатар xотод амьдарна гээд ороод ирчиxсэн xүмүүсийг xүчээр xөдөө орон нутаг руу нь яваx боломжгүй. Жилд 30000 орчим xүүxэд нэгдүгээр ангид элсэн орж байна. Үүнийг дагаад эмнэлэг, нийгэм соёлын үйлчилгээг нэмэгдүүлэx шаардлага гарч байна. Улаанбаатар xотын авто замын түгжрэлийг бууруулаx, гэр xорооллыг орон сууцжуулаx xуулиар шинээр 0.7 га газрыг олгоxоо болиx xуулийн төслийг баталлаа. Мөн шинээр авто машинд шинэ дугаар олгоxоо болиx зоxицуулалт оруулж байгаа. Автомашины ашиглалтын xугацаа нь дуусч байгаа машины дугаарыг шинэ автомашинд олгоx гэж байна. Түгжрэл, агаар болон xөрсний боxирдол байж болоx дээд цэгтээ xүрсэн" гэлээ.