Монгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн 13 дугаар хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлж, хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцов.
Мөн хуралдааны төгсгөлд “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд гарын үсэг зурсан юм. Ингэснээр тус хэлэлцээрийн үйлчлэлийн хугацаа дахин 5 жилээр буюу 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдлаа.
Эx Сурвалж: Монгол Улсын Батлан Xамгаалаx Яам