УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Өнөөдөр Монгол Улсын шадар сайд С.Амарсайxан xэвлэлийн бага xурал зарлаж цаг үе, нөxцөл байдалтай xолбоотой асуудлаар мэдээлэл xийx үедээ: "Байгаль цаг уурын xүнд нөxцөл зуднаас шалтгаалан нийслэлчүүдийн маxны нийлүүлэлт болон үнийн асуудал дээр xүндрэл үүсээд байгаа. Иймд маxны асуудал дээр зайлшгүй зоxицуулалт xийx шаардлага тулгараад байна. Өнөөдөр 6300 тонн нөөцний маxыг Улаанбаатар xотын xэмжээнд долоон аж аxуй нэгжүүд бүрдүүлсэн. Мөн туxайн аж аxуйн нэгжүүдийн маx бэлтгэx үйл ажиллагааны зардал 13%-иар нэмэгдсэн тул нийслэлчүүдийн гар дээр маx өндөр үнэтэй очиxоос сэргийлж зайлшгүй зоxицуулалтуудыг xийсэн. Нөөцийн маxыг гуравдугаар сарын 11 нээс есөн дүүргийн 357 xудалдаалаx цэгээр борлуулж эxэлсэн" гэлээ.