Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын ээлжит “тэнэглэл” Улаанбаатарыг тэг зогсоход хүргэв. Түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэх болсноос хойш нийслэлийн иргэд гэнэтийн шийдвэрүүд дунд нь төөрч, бухимдаж, таавар тааж буй аятай амьдрах боллоо. Ямар ч төлөвлөлтгүй гэнэтийн тэнэглэлүүд нь угаасаа л уур бухимдлаа барьж ядан зүтгэж буй иргэдийн тэвчээрийг таслах дөхөөд байна.
Тодруулбал, өчигдөр орой 20 цагаас эхлэн түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл болон хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр зохицуулжээ.
Шийдвэр гаргаж хэрэгжүүлж болох ч олон нийтэд урьдчилж мэдэгдэх хэрэгтэйг олон нийт шаардаж бухимдлаа илэрхийлж байна.
Гэнэтийн тэнэглэлд нь олон нийт бухимдаад эхэлбэл "Сүртэй юм аа. Түр зуурын туршилт байсан” гээд л болчихно. Нийслэлийн иргэд туршилтын харх биш. Шийдвэр гаргаж, ажил хийх гэж байгаа бол хэд хоногийн өмнөөс төлөвлөж, иргэдэд чирэгдэл бага учруулаач, Хотын дарга аа!