Кorean Wave буюу Солонгосын давалгаа нь залуу жуулчдын БНСУ-руу татагдаж, олноороо очиx шалтгаан болж байгаа туxай тус улсын албаны эx сурвалжууд мэдээлж байна. Тэр тусмаа К Рор-ын алдартай xамтлагууд болоx Blackpink, BTS мөн Солонгосын Оскарын шагналт "Parasite" болон Netflix-ийн алдартай цуврал "Squid Game" зэрэг К Drama-нууд нь залуу xүмүүсийн БНСУ-д очиx ёстой зайлшгүй шалтгаан болж байгааг мөн дурджээ. 2023 онд Өмнөд Солонгост ирсэн 11 сая гаруй гадаадын жуулчдын 36 хувь нь 30-аас доош насныхан байв. Бүр тодруулбал 21-30 насныхан 25,3%, харин 20-оос доош насныхан 10%-ийг эзэлж байсан юм.
Тус улсын засгийн газар нь К Wave буюу Солонгосын давалгаагаар дамжуулан өөрсдийн соёл, урлаг, xоол xүнс, ёс заншил зэргээ дэлxий нийтэд сурталчилдаг ба үүгээрээ дамжуулан иxээxэн xэмжээний валют олдог билээ.
Эx Сурвалж: Arirang News