БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Xонг Конг үндэсний аюулгүй байдлын тухай хуулиа шинэчлэхээр болжээ. Хуулийн төсөл эхний байдлаар бэлэн болсон байгаа бөгөөд тун удахгүй санал хураалт явагдах аж. Хотын удирдагч Жон Ли хуулийн төслийг яаралтай батлахыг үүрэг болгоо дбайгаа юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Гонг Конгийн хууль боловсруулагч нар БНХАУ-ын ижил төстэй нэртэй хуулиас жишиг авсан аж. Гэвч БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь өргөн хүрээг хамарсан, хатуу чанга хууль гэдгээрээ нэртэй. Ялангуяа улс төрийн гэмт хэрэгтнүүдэд оногдуулах ял, шийтгэлийн хэмжээ бусад улс орны хууль тогтоомжуудтай харьцуулахад тун өндөр байдаг. Улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд БНХАУ-аас хараат Xонг Конгийн хувьд өөсрдийн гэсэн үндэсний аюулгүй байдлын тухай хуулиа батлах гэдэг ээдрээ, маргаан ихтэй тун эмзэг сэдвүүдийн нэг байсаар ирсэн. 2019 онд Xонг Конгд дэгдсэн ардчиллын төлөөх жагсаалыг намжаах, дарах зорилгоор батлагдсан гэгддэг 2020 оны үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн эхний өдөр хот даяар томоохон жагсаал цуглааж болж байсан. Улмаар зэвсэгт хүчнийхэн болон энгийн иргэдийн дунд ширүүн мөргөлдөөн үүсч, 100 гаруй хүн баривчлагдаж байсан. Тухайн үед иргэд эрх баригчдыг үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах нэрийдлээр иргэдийн эрх чөлөөг боомилж байна хэмээн хүчтэй эсэргүүцэж байсан юм.
Эx Сурвалж: CNN