Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп эргээд Ерөнхийлөгч болвол Украинд тусламж өгөхгүй гэдгээ өөрт нь хэлсэн гэж ярьжээ.
Мөн Трампыг хямралыг хамгийн сайн зохицуулдаг тул эргэн сонгогдоосой гэж хүсч байгаагаа, АНУ тусламжаа зогсоовол Украин дайнаа үргэлжлүүлэх боломжгүй болно гэж үзэж буйгаа ярьжээ.
Унгарын Ерөнхий сайдыг 2022 оны 2-р сарын 24-нд ОXУ нь Украинд бүрэн хэмжээний халдлага үйлдсэнээс хойш Владимир Путинтай ойр дотно харилцаатай байсан гэж ЕХ-ны удирдагчдаас нэг бус удаа хатуу шүүмжилж байсан.
Барууны бусад орноос ялгаатай нь Виктор Орбан хөрш Украин улс руу зэвсэг илгээхээс татгалзаж Киев нь цөмийн зэвсэгтэй Оросын эсрэг ялах боломжгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан юм.
Эx Сурвалж: BBC