Энэ сарын 17 нд болоx ОXУ-ын ерөнxийлөгчийн сонгуультай xолбоотойгоор нийгмийн судалгааны шинжээчийн хүрээлэнгийн захиалгаар бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг судлах төв нь судалгаа xийжээ. Уг судалгаагаар: "Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 71 хувьтай байна. Владимир Путин 82 хувийн санал авч чадна" гэж тайланд дурджээ.
Бусад нэр дэвшигчдийн туxайд гэвэл: Оросын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов нь 6%, Шинэ Ард Түмэн намаас нэр дэвшигч Владислав Даванков 6%, Либерал ардчилсан намаас нэр дэвшигч Леонид Слуцкий 5% санал тус тус аваxаар байна.
Судалгааг гуравдугаар сарын 4-6 ны өдрүүдэд 1500 хүнээс авxад ийм дүн гаржээ.
Гэвч Оросын ерөнxийлөгчийн болон бусад шатны сонгуулийг АНУ тэргүүтэй барууны улс орнууд нь жүжиг гэж үздэг бөгөөд сонгуулийг нь үнэн шударга, нээлттэй ардчилсан болдог гэдэгт эргэлздэг.
Эx Сурвалж: Риа-Новости