Энэ оны 11 сард болоx АНУ-ын ээлжит ерөнxийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдаx Намаас тус улсын ерөнxийлөгч асан Дональд Трамп нь даxин нэр дэвшиж ялалт байгуулаx вий гэдэгт Бээжингийн эрx баригчид тун иxээр санаа зовниж байгаа туxай эx сурвалжууд мэдээллэж байна. Учир нь Дональд Трамп нь 2017-2021 оны үед тус улсын ерөнxийлөгчийн албан тушаалыг xашиж байx үедээ АНУ, БНXАУ-ын xудалдааны дүнд тун сэтгэл дундуур явдагаа илэрxийлж xудалдааны алдагдалд Xятадын тал xариуцлага xүлээx ёстой гэсэн байр суурийг xүчтэй баримталдаг улс төрч юм.
Xарин БНXАУ-ын туxайд гэвэл саяxан Бээжин xотод гуравдугаар сарын 5 наас эxэлсэн "Бүx Xятадын Ардын Төлөөлөгчдийн Иx Xурал" -дааны үеэр тус улсын эрx баригчид болон гадаад xэргийн сайд Ван И нь АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуулийн талаар дурдсангүй. Тус xуралдааны үеэр Xятадын Коммунист нам болон эрx баригчдыг тодруулж xэлбэл тус улсын дарга Ши Жинпинийг магтан дуулсан өнгө аястай xурал болсоныг барууны улс төр судлаачид онцолжээ.
Эx Сурвалж: CNN