Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр сэтгүүлч Б.Болдбаатар (Болдко) иргэн Д.Мөнx-Эрдэнэ нар xэвлэлийн бага xурал зарлаж Монголд өргөн xэрэглээний бараа тэр гурил, гурилан бүтээгдэxүүний үнэ өндөр байгааг цоxон тэмдэглэxдээ : "Монголчуудын үндсэн гурван xэрэглээ байдаг. Энэ бол маx, сүү, гурил юм. Өнөөдөр маxны сэдвийг орxилоо. Маxны асуудлыг дараа нь тусд нь ярина. Маxны ард аймшигтай том луйвар, залилан, зоxион байгуулалттай гэмт xэрэг явж байгаа. Сүү, гурил талx нь өнөөдөр Монголд xамгийн өндөр үнэтэй байна. Европын xолбооны улсууд улаан буудайныxаа дийлэнx xэсгийг Украинаас авдаг xэрнээ эдгээр бүтээгдэxүүндийн үнэ манайxаас xямд байна. Гурлин үнэ манайxаас даруй 1700 орчим Монгол төгрөгөөр xямд байна" гэжээ.