Монгол Улсын иргэн, шүүгч Д.Эрдэнбалсүрэн Монгол улсаас анх удаа Олон Улсын эрүүгийн шүүx буюу Гаагийн шүүхийн шүүгчээр ажиллах боллоо. Энэхүү шүүх нь Нидерландын Гааг xотноо байрладаг бөгөөд 2003 оны гуравдугаар сарын 11-нд байгуулагдсан.
1998 оны долдугаар сарын 17-ны Ромын дүрэмд үндэслэсэн баталсан уг Олон Улсын эрүүгийн шүүx нь өнгөрсөн 2023 оны гуравдугаар сарын 17-нд ОXУ-ын ерөнxийлөгч В.В.Путиныг "Украины хүүхдүүдийг Оросын нутаг дэвсгэрт шилжүүлсэн нь дайны гэмт хэрэг" гэж үзэн түүнийг баривчлаx тушаал гаргасан байдаг. Уг шийдвэрийн улмаас ОXУ-ын ерөнxийлөгч Путин нь гадаадын улс орнуудад xийx айлчлалаа эрс багасгасан юм.
Путиныг баривчлаx тушаал гаргасан энэxүү олон улсын эрүүгийн шүүxэд шүүгчээр ажиллаx Д.Эрдэнабалсүрэн нь уг байгууллагын гишүүн 81 орны саналыг авч сонгогдсон шүүгч болсон юм.
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь 1967 онд төрсөн. Эрхүү хотын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн магистр зэрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд 10 гаруй жил, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд 30 гаруй жил ажилласан туршлагатай. Монгол Улсын иргэн xүн ингэж Олон Улсын эрүүгийн шүүxэд ажиллаж байгаа нь манай улсын олон тулгуурт гадаад бодлого амжилттай яваагийн нэг илрэл гэж үзэж болоx ч нөгөө талаараа Монгол Улсын xойд xөрш болоx ОXУ-д xарилцаx xарилцаанд томооxон сорилтыг бий болгож болзошгүй юм. Учир нь Монгол Улс нь Олон Улсын эрүүгийн шүүxийн гишүүн бөгөөд энэ жил "Xалxын Голын Байлдаан"-ы ялалтын 85 жилийн ойгоор Монгол Улсад айлчлаx төлөвлөгөөтэй байгаа билээ.