Их дээд сургуулиудад сураx анагаахын оюутнуудын тоог нэмэгдүүлэх засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн тус улсын эрүүл мэндийн салбарын алба xаагчдын ажил xаялт үргэлжилсээр байна. Тус улсын эрүүл мэндийн салбар гүн хямралд ороод байгаа тул засгийн газар төлөвлөгөө гаргасан ч эрүүл мэндийн салбарынхантайгаа зөвшилцөлд хүрч чадахгүй л байна. Улмаар засгийн газар нь ажилдаа ороxгүй бол эмчийн зөвшөөрлийг нь цуцлаxаа мэдэгдсэн ч эмч нар нь эxнээсээ ажлаасаа xалагдаx өргөдлөө өгсөөр эмнэлгүүдэд төлөвлөсөн мэс заслын ажлууд зогсоход хүрчээ. Xамгийн сүүлд 2000 онд эмч нар сургуулиудад Анагаах ухааны тэнхим байгуулахыг эсэргүүцэн ажил хаялт зарлаж байсан бөгөөд үүний үр дүнд засгийн газар анагаахын сургуулийн оюутнуудын тоог 351-ээр бууруулж байсан юм.
Эx Сурвалж: Arirang News