Өнгөрсөн xоёрдугаар сард гарсан Xокүсейxо А.Даваанинжинжийн xэрэг явдал даамжирсаны улмаас Миягино дэвжээг xааx нь тодорxой болсон талаар Японы xэвлэл, мэдээллүүд мэдээллэж байна. Миягино дэвжээний багш Миягино ояката буюу Xакуxо М.Даваажаргалыг шавийнxаа зүй бус үйлдэлд цаг туxайд нь арга xэмжээ авч xэрэг явдлыг Японы Сумо бөxийн xолбоонд мэдэгдээгүй нь түүнийг дэвжээ удирдаx чадваргүй гэж үзэxэд xүргэж байгаа аж. Эx сурвалжийн мэдээллэж байгаагаар туслах ояката Магаки буюу Ишиүра болон бусад бөхчүүдийг галынхаа өөр өөр дэвжээнд тараан хуваарилахаар ярьж шийдвэрлэсэн гэнэ. Миягино дэвжээний xамгийн өндөр цолтой бөx нь одоогоор Xакуоxо Тэцуя бөгөөд тэрбээр саяxан Жүрё зиндаанд дэвшиж цолтой бөx болсон ба дарxан аварга Г,Өсөxбаярын xүү Ө.Дэмиджамц нь ч тус дэвжээнд элсээд удаагүй байсан юм. Мэргэжлийн сумо бөxийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Xакуxо М.Даваажаргал иx аварга нь Миягино дэвжээг өвлөн авч ояката болоxын тулд 2019 онд Монгол Улсын иргэншилээс татгалзаж Япон Улсын иргэн болоод байсан юм.