Йемен улсад эрх мэдлээ тогтоогоод буй Хутичуудын зэвсэгт бүлэглэл Улаан тэнгисийн аюулгүй байдалд аюул учруулсан хэвээр байна. Өнгөрсөн онд Изриал Хамасын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэнээс хойш Хутичуудын зэвсэгт бүлэглэл Израил руу чиглэх хөлөг онгоцуудыг зогсоохоор халдлагуудыг зогсолтгүй хийж байгаа. Тэгвэл өнгөрсөн 5 сарын хугацаанд тэдний зүгээс хийсэн нийт 45 удаагийн пуужин болон нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас хүний амь үрэгдсэн тохиолдол хараахан гараагүй байсан нь дуусгавар боллоо. Тодруулбал, Улаан тэнгисийн аюулгүй байдлыг сахиж буй АНУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлснээр энэ долл хоногт Хутичуудын зэвсэгт бүлэглэл нэгэн арилжааны хөлөг рүү пуужин харваж, улмаар хөлөг дээр байсан 3 хүний амь үрэгджээ. Хутичуудын зэвсэгт бүлэглэлийн зүгээс уг халдлагыг хийсэн гэдгээ хэдийн хүлээн зөвшөөрсөн. Халдлагад өртсөн хөлөг нь Африкийн баруун бүсийн Либери улсын эзэмшлийн арилжааны хөлөг байсан аж. Хөлгийг эзэмшдэг компанийн удирдлагууд тус хөлөг нь Израил болон АНУ-тай холбоо хамааралгүй байсан гэдгийг халдлагын дараагаар хийсэн мэдэгдэлдээ дурдсан байв. Улаан тэнгист ажиллаж буй олон улсын хамтарсан зэвсэгт хүчнээс нөхцөл байдалд шалгалт, шинжилгээ хийж хохирлын хэмжээг тооцоолж байгаа гэсэн.
Эx Сурвалж: /www.reuters.com