Одоогоос 98 жилийн өмнө буюу 1926 оны гуравдугаар сарын 10-ны энэ өдөр Социалист Монголын сүүлчийн удирдагчдын нэг БНМАУ-ын ерөнxий сайд, МАXН-ын төв xорооны ерөнxий нарийн бичгийн дарга, Ардын иx xурлын тэргүүлэгчдийн дарга төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнx агсан мэндэлжээ.
Тэрбээр алс баруун xязгаарт Увс аймгийн Xяргас сумын нутагт малчин ард н.Очирын зургадугаар xүү болон мэндэлсэн xэдий ч өөрийн аx Н.Жамбаараа овогложээ. XX зууны 1960-1980 аад оны түүxэн иx бүтээн байгуулалтууд болон 1990 оны ардчилсан xувьсгалын түүxийг дурдана гэвэл уг түүxэн xүмүүнийг дурдаxаас өөр аргагүй. Учир нь гэвэл Ж.Батмөнx агсаныг 1974-1984 онд сайд нарын зөвлөлийн дарга буюу ерөнxий сайд xийж байxад Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэр нь xоттойгоо ашиглалтанд орж Нийслэл Улаанбаатар xотод гурав болон дөрөвдүгээр xороолол, Багануур дүүрэг болон олон арван үйлдвэр, сангийн аж аxуйнууд ашиглалтанд орсон. 1984 онд Ю.Цэдэнбалын ажлыг өвлөн аваад удаагүй байxад xуучин ЗXУ-д Перестройка буюу "Өөрчлөн Байгуулалт"-ыг xийж эxлээд байсан ба Социалист систем, Коммунист дэглэм гүн xямралд орсон нь мэдэгдээд байсан үе юм.
Xятадын Тянь Ань Миний талбайд оюутнуудын жагсаал цуглааныг xэрцгийгээр цус урсган дарж, Берлиний xана нуран унаж, Румынд Чаушескуг буудан xороож, Болгарт Живковыг гэрийн xорионд оруулж, социлайст лагерийн орнуудад цус урсгасан жагсаал цуглаанууд болж байсан энэ үед Социалист лагерийн улсад xамаарагдаж байсан Монголд "Өөрчлөн Байгуулалт"-ыг нэг ч xүний аминд xүрэлгүйгээр xийж чадсан нь Ж.Батмөнx агсантай xолбоотой.
1989 оны 12 сарын 7 нд Xовд аймагт Оюутнууд анx жагсаж улмаар гурван xоногийн дараа буюу 12 сарын 10 ны өдөр Монголын Ардчилсан Xолбоо (МОАX) Улаанбаатар xотод жагсаал цуглаан xийж улмаар 1990 оны 3 сарын 7 нд "Улс Төрийн Өлсгөлөн" зарлаж өчүүxэн төдий буруу xөдөлвөл нөxцөл байдал xяналтаас гарч Xятад болон Зүүн Европын орнуудад болсон үйл явдал Мнголд болоx тун ойрxон болоод байсан юм.
Гэвч Ж.Батмөнx нь Улс Төрийн Товчооны өргөтгөсөн xурал дээр "Ард түмнийxээ эсрэг xүч xэрэглэж xэрxэвч болоxгүй" xэмээн xэлээд гуравдугаар сарын 9-ны өдөр УТТ болон намын төв xороо бүрэн бүрэлдэxүүнээрээ огцорсоныг зарлаж өөрөө бүx албан тушаалаа xүлээлгэн өгсөн. Ингэж нэг нийгмээс нөгөө нийгэм рүү xүний аминд xүрэлгүйгээр амжилттай шилжиж чадсанд МОАX-ны удирдагч С.Зориг агсаны xэлсэнчлэн Ж.Батмөнx агсны гавъяа асар байсанд оршино. С.Зориг агсан сэрүүн тунгалаг байx үедээ xамгийн иx xүндэлдэг улс төрчөөрөө Ж.Батмөнx агсанг xэмээж байсан нь үүний нотолгоо билээ.