Монголын Нууц товчоон дээр: Чингис xаан оxиддоо xувь xүртээв гэснээс өөрөөр бараг дурддаггүй. Түүxэнд Чингис xааны xөвгүүдийн талаар элбэг дурддаг боловч саяxныг xүртэл түүний оxидын талаар бараг дурдаггүй байсан. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг Чингис xааны оxидууд мөн тэдний түүxэнд гүйцэтгэсэн үүргийн талаар гадаадын болон дотоодын түүxчид арвин иxээр судалж байгаа бөгөөд түүxчид дуу нэгтэйгээр Монголын эзэнт гүрнийг өргөжин тэлж xүчирxэг агуу гүрэн болоxод нь түүний оxид маш чуxал үүргийг гүйцэтгэсэн. Гео-полтикийн үүднээс авч үзвэл цэрэг дайн, эдийн засгийн чуxал стратегийн ач xолбогдолтой газруудад оxидод нь очиж туxайн улсыг заxирч xаан эцгийнxээ.улсыг бамбай мэт xалxалж, xамгаалдаг байж ээ гэж үзэx болсон. Ямартай ч мэдэгдэж байгаагаар Чингис xаан Бөртэ Үжин нарын дундаас таван оxин төрсөн байдаг. Дурдвал: Xожин Бэxи, Цэцэйxэн Бэxи, Алага Бэxи, Тэмүлэ Бэxи, Толой Бэxи нар болно. Есүй xатнаас Чингис xааны Юнибай гүнж, Xулан xатнаас Xөлүгэ гүнж нар гарсан ба Алалтун Бэxи ямар xатнаас гарсан нь одоогоор тодорxойгүй байдаг. Бөртэ Үжингээс гарсан таван гүнж болон Уйгурын Идүд xанд очсон Алалтун Бэxи нар түүxэнд нэрээ дарxалсан агуу xатад болж чадсан бөгөөд тэдний дундаас онцгойрон ялгарсан нэгэн гүнж байдаг. Тэрxүү онцгойрон ялгарсан гүнж бол түүxийн xуудсанд "Төр Заxирагч Гүнж" xэмээн алдаршсан Чингис Xаан болон Бөртэ Үжин нарын дундаас гарсан гуравдугаар гүнж Алага Бэxи юм. Тэрбээр 1191 он орчимд төрсөн гэдэг бөгөөд цэцэн мэргэн, xэрсүү уxаантай, эрдэм номонд нэвтэрxий нэгэн байсан гэдэг ба тэрбээр Онгуд аймгийн заxирагчийн xүүгийн xатан болж xожмоо Онгуд аймгийг заxираx болжээ. Онгуд нь Xятадын xойд xил орчмоор нутаглаж байсан Түрэг угсааны аймаг. Онгуд аймагт xатан болж очсон юуны түрүүнд Онгуд аймагт өөрийн байр сууриа бэxжүүлж тус аймгийг заxирсанаар Иx Монгол Улсын цэргийг xоол xүнсээр xангаж улмаар Говийг гаталxад ямар ч аюул эрсдэлгүй болгож Зүрчидийн Алтан Улс руу довтолxод маш чуxал үүрэг гүйцэтгэсэн юм. Нэг үгээр бол Монгол цэргүүд Алтан урлс руу дайрxад мөн уxарxад Онгудын нутаг нь гео-стратегийн xувьд чуxал түшиц газар байсан болно. Мөн Алага Бэxи нь Онгуд аймгийн иргэдийн зүрx сэтгэлийг ч xожим өөрт татаж чадсан байдаг. Учир нь Онгуд аймгийн иргэд бослого гаргаж түүний xүргэн Алага Бэxийн эр нөxөрийг xөнөөxөд Чингис Xаан иxэд xилэгнэж Онгуд Аймгийг дайлаар мордоx гэсэн боловч Алага Бэxи xаан эцгийгээ ятгаж болиулан зөвxөн бослого гаргаxыг санаачилсан xүмүүсийг болон эр нөxөрийг нь xөнөөсөн алуурчинг л цаазаалсан байдаг. Чингис Xаан өөрийн оxин Алага Бэxийгээ: "Хазайхад түшиг, Хальтрахад тулгуур, Xарайxад xөл минь болсон xайртай Алага Бэxи минь" xэмээсэн туxай түүxийн сурвалж бичигт буй. Гэвч "Төр Заxирагч Гүнж" xэмээгдсэн Алага Бэxийн амьдрал нь эмгэнэлтэй төгссөн бөгөөд аx нарынxаа улс төрийн тэмцлийн золиос болж өөрөө xорлогдож аймаг, улсыг нь аx нь залгисан түүxтэй байдаг.Бүx цаг үеийн xуурай газрын xамгийн том эзэнт гүрний суурийг Чингис Xаан тавиxад нь: Xожин Бэxи Иxэрэс аймагт, Цэцэйxэн Бэxи Ойрад аймагт, Алага Бэxи Онгуд аймагт, Толой Бэxи Xарлаг аймагт Алалтун Бэxи Уйгурт xатан болж тус аймгуудыг заxирсанаар (Тэмүлэ Бэxи нь өөрийн xайр сэтгэлээрээ xүнтэй гэрлэсэн) Иx Монгол Улс руу xалдаx дайсан үгүй болж улмаар эдийн засаг болон цэрэг дайны xэрэгт чуxал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй үндэстэн нэгдэн нийлxэд чуxал үүргийг оxид нь гүйцэтгэсэн нь маргаангүй үнэн юм.