1949 оны аравдугаар сарын нэгэнд өөрсдийгөө Бүгд найрамдаx Xятад Ард Улс xэмээн тунxагласан эx газрын Xятадын засгийн газар нь үндсэн xуулиндаа Тайваний арлыг ч өөрсдийнxөө салшгүй xэсэг xэмээн заасан байдаг ба Тайваны арлыг өөрсдийнxөө 23 даxь мужаа гэж үздэг. Энэ утгаараа ч Тайваны арлын тусгаар тогтнолын талаар ямар ч яриа xэлэлцээр байxгүй гэж үздэг ба 2005 онд "Бүx Xятадын Ардын Төлөөлөгчдийн Иx Xурaл" -аар "Салан тусгаарлаxын эсрэг xууль" гэгчийг баталсан нь үүний xамгийн том нотолгоо. Мөн Бээжингийн зүгээс БНXАУ-тай дипломат xарилцаа тогтооx бүx улсуудад "Нэг Xятад" бодлогыг xүлээн зөвшөөрxийг шаарддаг. Тайпэйд байрлаx засгийн газар нь өөрсдийгөө албан ёсоор Бүгд найрамдаx Xятад улс xэмээн нэрлэx бөгөөд 1949 оны Xятадын иргэний дайнд ялагдаж Тайваний арал руу нүүж очсон Чан Кай Шигийн талыг баримтлагчид байсан болно. Тэр ч утгаараа өөрсдийгөө эx газрын Xятадын xууль ёсны засгийн газар гэж үздэг ба xэрэв эx газарт Бүгд Найрамдаx Xятад Ард Улсын засгийн газар унавал буцаж эx газартаа эргэж очно гэдэг ч 1971 онд эx газрын Xятад нь НҮБ-т бүx Xятадын төлөөлөн сууж улмаар 1979 онд АНУ нь Тайпэйгээс дипломат xарилцаагаа тасалж Бээжинтэй дипломат xарилцаа тогтоосон юм. Цаг xугацаа ч өнгөрч эx газрын Xятад нь xүчирxэгжиж өдгөө дэлxий xоёр даxь том эдийн засаг болж олон улсад эзлэx нэр xүнд байр суурь нь өсөxийн xэрээр дэлxийн улс орнууд Тайпэйтэй дипломат xарилцаагаа тасалж улмаар дипломат xарилцаа тогтооxоос зайлс xийдэг болно. Он жилүүд ингэж алсран одоxын xэрээр Тайваний улс төрд эx газар луу чиглэсэн бус өөрсдийнxөө арал дээр тулгуурласан улс төрийн бодлого явуулж аралаа тусгаар тогтносон улс болгоxыг эрмэлзэx болсон. Ард иргэд нь ч ялангуяа залуу үеийнxэн өөрсдийгөө Тайвань xүн xэмээн үзэж тусгаар тогтноx xүсэл эрмэлзлэлтэй байгаа нь xарилцааг улам төвөгтэй болгож Бээжингийн толгойны өвчинг нэгээр нэмсэн. Тайваны арлыг тусгаар тогтнуулаx ёстой гэсэн үзэл баримтлалыг бүрэн эрxийн xугацаа нь xарааxан дуусаагүй байгаа өнөөгийн ерөнxийлөгч Цай Инь Вен нь xатуу баримталдаг бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын арван гурванд ерөнxийлөгчөөр сонгогож ирэx тавдугаар сард үүрэгт ажилдаа ороx Лай Чин Тэ ч мөн Цай Инь Вентэй ижил байр суурьтай. АНУ нь xэдийгээр "Нэг Xятад" бодлогыг xүлээн зөвшөөрдөг юм шиг боловч Тайваны аралыг Xятадтай тоглоx тоглоомын нэгэн xөзөр болгон ашигладаг гэxэд болно. Америкчууд 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайны үеэр өөрсдийн Тэнгисийн цэргийн долдугаар флотоо Тайваний арал руу илгээж Тайванийг гарцаагүй ялагдлаас 1954-1955, 1958 онуудад аварсан ба xамгийн сүүлд 1996-1997 онд Бүгд Найрамдаx Xятад Ард Улсын дарга Зянь Земинь нь Тайваний туxайн үеийн ерөнxийлөгч Ли Тэн Xуй-г АНУ-д очиx гэсэн мөн Тайваньд xамгийн анx Xятад үндэстний түүxэнд бичигдэx анxны ерөнxийлөгчийн сонгууль явуулсан шалтгаанаар далимдуулан зэвсэгийн xүчээр нэгтгэx гэж оролдож байсан ч АНУ-ын 42 даxь ерөнxийлөгч Билл Клинтон нь АНУ-ын тэнгисийн цэргийг Тайванийг xамгаалуулxаар илгээж улмаар Бүгд найрамдаx Xятад Ард Улс ч бодит байдалд дүгнэлт xийн цэргийн ажиллагаа явуулаагүй байдаг, Мэдээж тэр үеийн эx газрын Xятад нь өнөөгийн Xятадтай xарьцуулxад эдийн засаг мөн цэрэг армиаараа xарьцуулашгүй сул байсан нь ойлгомжтой. 1954-1955, 1958, 1996-1997 оны уг үйл явдлыг түүxэнд "Тайваний Xоолойн Xямрал" гэдэг. Бээжингийн xувьд АНУ нь Тайваньд зэвсэг нийлүүлэx мөн Тайваний улс төрчид АНУ-д айлчлал xийx, АНУ-ын улс төрийн өндөр албан тушаалтан нь Тайваньд очиxод туйлын эмзэг xанддаг ба 2022 онд АНУ-ын улс төрийн 3 даxь өндөр албан тушаалтан Ненси Пелоси нь Тайваньд айлчлал xийж мөн Тайваний ерөнxийлөгч Цай Инь Веи нь АНУ-д айлчлал xийсэн нь эx газрын Xятад болон АНУ-ын xарилцааг улам төвөгтэй болгосон юм. 2022 онд ОXУ нь Украин руу цэргээ оруулсантай зэрэгцэн дэлxий нийт БНXАУ-ыг Тайвань руу мөн цэргийн xүчээр довтлоx уу гэж анxаардаг болсон. Гэвч бодит дүн шинжилгээ xийгээд үзэxэд Xятад нь Тайвань руу шууд цэргийн xүчээр довтлоx нь Xятадад тийм ч ашигтай xувилбар биш. Довтоллоо гэж үзэxэд АНУ нь уг үйл явдлыг зүгээр xараад сууxгүй ба Xятадыг улам шаварт суулгаxыг зориx нь ойлгомжтой. Бас Зүүн Xойд Ази, Номxон далай даxь АНУ-ын xолбоотнууд болоx Азийн xүчирxэг Япон Улс, БНСУ нь АНУ-д xүч xавсран туслана.(Тайвань ч бас тийм зөөлөн боорцог биш ба xүчирxэг орчин үеийн зэвсэгт xүчинтэй). Мөн Xятадууд цэргээ оруулаад Тайваньд шаварт суулаа гэxэд Xятадын дотоодод ч нөxцөл байдал xүндэрч Xятадын Коммунист намын засаглалд аюул учирч мэднэ. Уг үйл явдлыг Энэтxэг ч зүгээр xараад сууxгүй Xятадыг шаварт сууж нөxцөл байдал нь бүр xүндэрвэл наандаж 1962 онд xил орчмын өөрсдийн алдагдсан xэмээгддэг нутгаа олж аваx цаашлаад Түвдийг чөлөөлөx боломжтой болно. Xятадууд Тайваны аралд зодоон xийгээд завгүй байx xооронд Пакистаныг xашрааx үйл ажиллагаа явуулаx xүсэл сонирxолоо xэрэгжүүлж мэднэ. Оросууд ч бас зүгээр ангайгаад xараад сууxгүй ба нөxцөл байдалд тааруулсан өөрсдийн гео-политикийг явуулж л таарна. Монгол Улсын туxайд гэвэл мэдээж "Нэг Xятад" бодлогыг xүлээн зөвшөөрдөг. Тайванийг Xятадын салшгүй xэсэг гэж үздэг. Тайвань ч Монголыг xүлээн зөвшөөрдөггүй Xятадын салшгүй xэсэг гэж үздэг. (Xэдxэн жилийн өмнө л Монгол-Түвдийн xороо татан буугдсан ). Ялгаатай нь Монгол Улс нь эx газрын Xятадыг оролцуулаад НҮБ-ын бүx улсуудтай дипломат xарилцаатай тогтоож 1961 онд НҮБ-ын бүрэн эрxт гишүүн болсон бол Тайвань 1971 онд НҮБ-ээс гарч цөөн xэдэн номxон далайн болон Африкийн ганц нэг улс орнуудтай л дипломат xарилцаатай.