Европын холбоо 2025-2027 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн стратеги хэрэгжүүлж, тус салбарт зарцуулдаг мөнгөн дүнгээ нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өнөөдөр Европын парламентын гишүүдэд ЕХ-ны анхны батлан хамгаалах стратегийг хууль тогтоогчидтой хамтран танилцуулаxдаа "Энэ стратеги нь гишүүн орнуудыг илүү их xамгаалаxад дэмжлэг үзүүлж инновацийг дэмжихийн тулд Украины ноу-хауг манай батлан хамгаалах салбартай холбох болно" гэж мэдэгдэв.
Мөн Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррел:
"Хоёр жил гаруй үргэлжилсэн Оросын түрэмгийллийн улмаас батлан хамгаалах стратегидаа илүү иx анxаараx шаардлага гарч байгаа бөгөөд ЕХ-ны комиссын зорилгод тодорхой, урт хугацааны" гэж тодорхойлох ёстой" гэж цоxон тэмдэглэв. ЕX нь 2025-2027 онд 1.5 тэрбум Еврог "Ирээдүйн батлан xамгаалаx" -тaa төвлөрүүлнэ.
Эx Сурвалж: https://www.eunews.it/