БНСУ-ын засгийн газраас ажилдаа ороогүй байгаа эмч нарын эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлээ. Өмнө нь ажилдаа буцаж ирээгүй дадлагажигч эмч нарын зөвшөөрлийг түдгэлзүүлэхийг засгийн газар анхааруулаад байсан.
Тус улсын эрүүл мэндийн яам нь даваа гарагт томоохон эмнэлгүүдэд газар дээр нь шалгалт хийж хичнээн эмч засгийн газрын ажилдаа буцаж орох тушаалыг зөрчиж байгааг шалгахаар ажиллажээ.
Даваа гарагийн 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд резидент эмч нарын 90 гаруй хувь нь ажилдаа ороогүй xэвээр байна.
Даваа гарагт 100 том эмнэлгээс 50-ыг нь шалгаж,үлдсэн 50-ийг нь мягмар гарагт шалгажээ.
Эрүүл мэндийн ажилтнууд долоон мянган дадлагажигч эмчтэй холбоотой нотлох баримтуудыг аль хэдийн баталгаажуулсан бөгөөд засгийн газар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах болно гэдгийг тэдэнд мэдэгдэхээр төлөвлөж байна.
Эx Сурвалж: Arirang News