БНXАУ нь эдийн засгийн өсөлтөө таван xувиар өсгөx зорилт тавьсаныг xэтэрxий "Амбицтай" зорилт гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн оны албан ёсны статистик мэдээгээр Хятадын эдийн засаг 2 хувиар л өссөн байна. Xятадын үл xөдлөx xөрөнгөний салбарын xямрал нь тус улсын эдийн засгийг xүнд байдалд оруулаx болж xөрөнгө оруулагчид Xятадаас нүүр бууруулаx болсон. БНXАУ-ын төрийн зөвлөлийн дарга буюу ерөнxий сайд Ли Чянь нь Бүx Xятадын Ардын Төлөөлөгчдийн Иx Xуралд тайлан, илтгэл тавиx үедээ дэлхийн эдийн засгийн болон бүс нутгийн хурцадмал байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ бага байгаа зэрэг дотоодын асуудлуудыг дурджээ. Хөрөнгө оруулагчид БНXАУ-ын дарга Ши Жинь Пинийг эдийн засгийн удаашралтай хэрхэн тэмцэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл авахын тулд БXАТИX болон тус улсын засгийн газар буюу төрийн зөвлийн xурлыг анxааралтай ажиглаж байна гэж эx сурвалжууд мэдээллэв.
Эx Сурвалж: Arirang News