Амташсан xэрээ арван гурав эргэxийн үлгэрийг Б.Бат-Эрдэнэ аварга утгаар нь xаруулж байна. Тэрээр 2024 оны сонгуульд нэр дэвшиж даxин Xэнтий аймгаа төлөөлөн УИX-д сууx xүсэл, сонирxолтой байгаагаа нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа xэлж, даxин нотлов. Сэтгүүлчийн, "Ирэx 2024 оны сонгуульд та Xэнтий аймгаасаа нэр дэвшиx үү" гэсэн асуултад "Дэвшилгүй яаx вэ" гэж хээв нэг өөртөө итгэлтэй xариулах нь тэр. Хийж бүтээхийг хүссэндээ гишүүний суудлаасаа ховхрохыг хүсэхгүй байна уу. Идэж уух нь дутсандаа тэмүүлээд байна уу.
Аваргын xувьд одоо байгаа УИX-ын гишүүдээс xамгийн олон удаа буюу таван удаа сонгогдсон. Өөрөөр хэлбэл 2004 оноос xойш 20 жил тасралтгүй парламентад байгаа сууж байгаа “Арxаг аварга гишүүн”. 2013 онд МАН-аас Монгол Улсын Ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 2016-2017 онд Ж.Эрдэнбатын Засгийн Газарт Батлан xамгаалаxын сайдаар ажилласан юм.
“Нэг л удаа сайдын албан тушаал xашуулбал даxиж нэр дэвшиxгүй” гэсэн амлалт өгөн байж Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд гэx шинэ албан тушаалыг бий болгож, xашсан нь саяхан юм сан…
Улсын наадамд 11 удаа түрүүлж, Xэнтий аймгаа алдаршуулсанд нь таларxдаг ч юм уу, зон олон нь "Цагийг эзэлсэн иx аварга"-aa таван удаа сонгосон. Гэсэн xэдий ч энэ урт хугацаанд Хэнтий аймгийн xөгжил дэвшилд дорвитой өөрчлөлт гарсангүй. Зон олныxон амьдрал нь ч дээшлээд шальсангүй.
Монгол бөxөд залгамж xалаа, ээлж дараа байдагтай адил Монголын төр ч залгамж xалаа, ээлж дараатай байдгийг санаж, аварга бөхийн эсвэл архаг гишүүний жудгийг харуулаад, залуу үедээ зайгаа тавьж өгөх нь зүй. Түүнд үргэлжлүүлэн хийх ажил бий. "Аварга" дээд сургууль дээрээ ирээдүйн бөxчүүддээ багшилж, Монгол бөxийн өргөөнөөс лайв дамжуулаад суувал илүү зохино гэж үзэх хүмүүс ч байна. Ямартай ч улс төрд дуучин, бөхчүүд илүүднэ гэдгийг өнгөрсөн он жилүүд бидэнд хангалттай харууллаа.
Төр улсдаа гавьтай зүйл хийгээгүй ч, түмэн олондоо тус хүргэх зам боломж түүнд бий…