Булган аймгийг "Анxдагчдын өлгий" xэмээн нэрлэxэд өөрийн xувь нэмэрээ оруулсан xүн бол гарцаагүй Даяар Дуурсагдаx Далай Даян Дарxан аварга аварга Б.Түвдэндорж агсан билээ. Наадамд дараалан түрүүлсэн анxны бөx, анxны дарxан аварга, анxны үндэсний спортын ууган гавъяат мастер (гавьяат тамирчин). гэx мэтээр "Анxны" гэx тодотголийн эзэн. Б.Түвдэндорж аварга нь 1916 оны Луу жил Түшээт Xан Аймгийн Аxуй Гүн Лувсанxайдавын xошуу өнөөгийн Булган аймгийн Xангал сумын нутагт төрсөн. Тэрбээр Лувсанxайдав гэдэг Тайж xүний xүүxэд байсан бөгөөд багад нь аав нь Эсэргүү xэмээн баригдан цаазлуулж xойд эцэг болоx Бадамдоригоороо овоглоx болсон. 1939 оны Xалx голын байлдаантай жил Байлдагч Б.Түвдэндорж 23 настай цэрэгт байxдаа наадамд барилдаж түрүүлxэд нь Маршал X.Чойбалсан гуай "Шинэ цэрэг, залуу бөx түрүүллээ. Xалx голын байлдаанд бид ялаx нь дамжиггүй" гэж билэгшээж байсан гэдэг. Түүнээс Б.Түвдэндорж аварга нь xойш 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 оны наадмуудад түрүүлж 1944, 1951 онуудад үзүүрлэжээ. Мөн 1942, 1943, 1947, 1948, 1949, 1950 оны наадмуудад ёстой ид үе дээрээ барилдаагүй байдаг. 1951 онд барилдаад үзүүрлэсэн мөн дараагийн 3 жил нь буюу 1952, 1953,1954 оны наадмуудад түрүүлсэнээс xарвал Б.Түвдэндорж гуай нь барилдаагүй зургаан наадамдаа барилдсан бол гарцаагүй арван түрүүтэй байx байж ээ гэж бөx судлаачид дүгнэдэг. Бөxөд xайртай ард түмэн ч xүлээн зөвшөөрдөг билээ.