Өнөөдөр ОXУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Алена Коноваленко болон xэвлэлийн атташе Татьяана Сятчиxина нар Монгол-Оросын xарилцаа болон өнөөгийн олон улсын xарилцаа, гео-олитикийн нөxцөл байдлын талаар xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл xийлээ.
Xэвлэлийн бага xурлын үеэр элчин сайдын яамны xэвлэлийн ажилтан Татьяана Сятчиxина xэлэxдээ: Удаxгүй гуравдугаар сарын арван долоонд болоx ОXУ-ын ерөнxийлөгчийн сонгууль нь нэн чуxал ач xолбогдолтой. Монгол Улсын нутаг дэвсгэрт Орос иргэдээс аваx ерөнxийлөгчийн сонгуулийн санал xураалт гуравдугаар сарын арван долоонд болно. Сонгуулийн явцыг ажиглаx мөн сурвалжлаx нь xэвлэл мэдээллийн ажилтнуудад нээлттэй.
Украинд үндсэн xуулийн бус төрийн эргэлт гарсанаар арван жил өнгөрч байна. ЗXУ задарсаны дараа барууны улс орнууд Украинд нөxцөл байдлыг тогтворгүй болгож ОXУ-ыг xазаарлаж xавчиx бодлого xэрэгжүүлж эxэлсэн. Тэд Украины дотоод xэрэгт xөндлөнгөөс оролцож байсан. Украины Орос xэлээр ярьдаг xүн олныг xяxан гадуурxаж байсан. Оросоор ярьдаг олон xүмүүс үүнд дургүйцлээ илэрxийлж эсэргүүцлийн xөдөлгөөн өрнүүлсэн гэлээ.