Крымийг ОХУ 2014 онд өөртөө нэгтгэснээс хойш хэд хэдэн дэлбэрэлт , халдлага энэ бүсэд болсон. Тэгвэл хамгийн сүүлд өчигдөр Крымийн зүүн өмнөд хэсэгт байрлаx Феодосия хотын шатахууны агуулахын ойролцоо дэлбэрэлт болжээ. Энэ халдлагыг Украины арми хийсэн гэж Оросын талаас мэдэгдээд байна. Тодруулбал, Оросын албаны хүмүүс Украины 38 дроныг устгасан гэж халдлагын дараахан мэдэгдсэн юм. Мөн Крымийг ОХУ-тай холбосон Керчийн гүүрийг хэсэг хугацаанд хаасан байна. Байлдааны талбарын тухайд, Оросын армийн давшилт илүү байгаа гэдгийг шинжээчид мэдээлсээр байгаа. Өнгөрсөн сард л гэхэд Оросын арми Украины зүүн хэсгийн Авдиевка хотод хяналтаа тогтоосноо зарласан юм. Харин Украины талд нөхцөл байдал хүндхэн байна. Украины армийн байлдааны цаашдын төлөв барууны орнуудаас ирэх тусламж, тэр дундаа зэвсгийн тусламжаас ихээхэн хамаарах эрсдэлтэй тулгараад буй. Оросын армийн хувьд дайн эхэлсэн цагаас хойш Иранд үйлдвэрлэсэн хэдэн мянган нисгэгчгүй онгоцыг Украины байг онилход ашиглаж байгаа. Харин Украин сүүлийн саруудад Оросын нефтийн байгууламжуудыг гол байгаа болгож байгаа юм. Украины эрх баригчид Крым болон бусад ОХУ-ын эзэлсэн гэж үзэж байгаа бүх газар нутгаа авахаар төлөвлөж байна гэсэн юм. Гэвч зэвсгийн нөөц тун бага байгаа тул барууны холбоотнуудыг сүүлийн үеүүдэд яаруулж, тэднээс тусламж авахаар эрчтэй хэлэлцэж байгаа юм. АНУ-ын конгресс дахь бүгд найрамдах намын гишүүд Украинд 61 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг одоог хүртэл гацаагаад байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC