Үнэгний баг өмссөн энэ хүнийг үнэг шиг зальтай нэгэн гэх нь бий. Үнэнч шударгын туйл гэж хүндлэх хүн ч бишгүй олон. Гэхдээ энд ямар баг зүүсэн нь ер сонин биш. Өнгөрсөн хугацаанд тэр юу хийж, ямар замналаар явж ирсэн бэ гэдэг нь илүү чухал юм.
Ингээд “Багтай хүн” контентын анхны оролцогчийг таах 3 сэжүүртэй танилъя.
Сэжүүр нэг.
Энэ хүн их улс төрд орж ирэхээсээ өмнө нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан ч хүмүүс түүнийг төдийлөн сайн таньдаггүй байлаа. Харин од болж, олонд танигдах улс төрийн карьер нь нэгэн байгууллагын 00-ын өрөөнөөс эхэлсэн түүхтэй юм. 00-ын өрөө, улс төрийн карьер хоёр яагаад эерэг хамааралтай байдаг билээ? Сонирхолтой биш гэж үү?
Сэжүүр хоёр.
Тэр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө дотоодын болон гадаадын банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
Сэжүүр гурав.
Багны цаана байгаа эрхэм нэгэн томоохон сонгуульд өрсөлдөж байхдаа Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн баримт нь ил болж дуулиан дэгдээж байлаа. Гэвч сонгуулийн үеэр нэрийг нь татаагүй. Хэзээ хойно хөнгөхөн хариуцлага тооцсон болоод өнгөрсөн билээ.
Багтай хүн хэн бэ?
Хариултаа комэнт хэсэгт үлдээгээрэй.
Түүний багийг бид тун удахгүй буюу ирэх 7 хоногт тайлах болно.