Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын чимээ” өдөрлөгийг энэ амралтын өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийг Монголын охидын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийслэлийн ерөнхий болорвсролын сургуулийн 800 гаруй сурагч хамрагдлаа. Энэ үеэр мэргэжлийн сэтгэл зүйч, эмч нараас гадна урлаг соёлын төлөөллөөс хүрэлцэн ирж, охидын тулгамдсан асуудлыг сонсож, тэдэнтэй эрүүл мэнд, боловсрол, соёл хүмүүжлийн талаар нээлттэй ярилцсан юм.
Тухайлбал, мэргэжил сонголтын талаар болон гадны их, дээд сургуулиудад хэрхэн элсэн суралцах талаар зөвлөлөө. Мөн өдөрлөгийн дундуур охидын дунд QR-аар нууц асуулт явуулсан бөгөөд энэ үеэр салбар, салбарын мэргэжилтнүүд асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Цаашид охидын эрхийг хамгаалах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараалсан олон, ажил арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ