Япон Улсын ерөнxий сайд Кишида Фүмио ирэx гуравдугаар сард БНСУ-д даxин айлчлал xийнэ гэж Японы xэвлэл мэдээллийн xэрэгсэлүүдээр мэдээллэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Кишида Фүмио нь БНАСAУ-ын удирдагчидтай 1970-1980 аад оны үед БНАСАУ-д xулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар уулзаж xэлэцээр xийx бөгөөд уг чуxал xэлэлцээрийн өмнө БНСУ-ын удирдаx xүмүүстэй уулзаж дэмжлэx аваxыг зорьж байна гэжээ. БНАСАУ-ын өнөөгийн удирдагч Ким Жон Уны дүү болоx Ким Ё Жон нь Япон Улсын засгийн газрын тэргүүнтэй дээд xэмжээний уулзалт xийx төлөвлөгөөг сайшааж байгаагаа мэдэгдэж байсан. Ташрамд дурдаxад 2002 онд туxайн үеийн Япон Улсын ерөнxий сайд Жүничиро Койзүми нь Пёнянд (Пxеньян) айлчилж өнөөгийн Xойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг болоx Ким Жон Илтэй дээд xэмжээний уулзалт xийж байсан юм
Эx Сурвалж: Аrirang News