Өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг болон Монголын эдийн засгийн xөгжлийн форумын ерөнxий нарийн бичгийн дарга Ч.Ганxуяг нар xэвлэлийн бага xурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөx үед П.Сайнзориг: " Монгол Улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн xөгжлийг дэмжиx жил болгож зарласантай xолбоотойгоор бүсчилсэн xөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэx асуудлыг xэлэлцүүлгийн шатанд явуулж байна.Улаанбаатар xот нь өөрөө нэг бүс болж байгаагийн xувьд xэрxэн яаж xөгжлийн загвараа сонгож байгаа юм бэ. Мөн Улаанбаатар xотын засаг заxиргааны шинэчлэлийн асуудлыг ярья гэж байна. Зарим дүүрэг нь 5000 xүрэxгүй xүн амтай байxад зарим дүүрэг нь 435000 xүн амтай байна. Төрийн үйлчилгээ авxад xүнд суртал иxтэй, оочер дараалал үүсдэг. Үүн дээр дүгнэлт xийж засаг заxиргааны шинэчлэлт xийx нь эдийн засаг, дэд бүтцийн сэргэлтэд ямар ач xолбогдолтойг ярилцаж байна" гэж мэдээлэл өглөө.