Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/
– Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
– Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
– Авьяасын индексээр 64 орноос 60-д
– 1 цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
– Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
– Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу 4 жилийн хоцрогдолтой байна.
Гэхдээ Монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:
Насанд хүрсэн Монгол хүний бүтээмж 61% буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13%-иар илүү байна. 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачлагатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр, IQ чадвараар 128 орноос 41-д, тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ