Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа.
Монгол улсын шүүхийн байгуулга өнгөрөгч онд нийтдээ 113 мянга гаруй хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. 2022 онтой харьцуулбал эрүүгийн хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бол захиргааны хэрэг 11.5 хувиар өссөн гэх тооцоо гарсан байна.
Гэмт хэргийн улмаас 454 хүний амь нас хохирсон гэх харамсалтай статистик гарсан бөгөөд гэмт хэргийн улмаас үүссэн эд хөрөнгийн хохирлын хэмжээг 153,2 тэрбум төгрөг гэж тооцжээ.
Монгол улсын шүүх 49,6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэснээс улсын тэмдэгтийн хураамжаас 17.8 тэрбум, торгох ял шийтгэл оногдуулах замаар 15.1 тэрбум, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээгээр 15.7 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлжээ.
Хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн 13,977 хэргийн 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 10 хувь нь хулгайлах гэмт хэрэг байгаа бол авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 8 хувийг эзэлсэн байна. Үүнээс хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах, хулгайлах, залилах гэмт хэрэг өмнөх оноосоо буурсан бол кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70 хувиар өсжээ.