ХБНГУ-ЫН КАНЦЛЕР АНУ-ЫГ УКРАИНД ТУСЛАХАА ЗОГСООХГҮЙ БАЙХЫГ ХҮСЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

ХБНГУ-ын канцлер Олаф Шолц АНУ-д айлчиллаа. Тэрээр Цагаан ордонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж ярилцсан юм.

Тэдний ярианы гол сэдэв нь Украины дайн болон Украинд үзүүлэх барууны улс орнуудын тусламжын тухай байлаа. ХБНГУ нь Украины дайныг эхэлцсэн цагаас хойш Украины талд бат зогсож буй Европын холбооны хамгийн том орон юм. Төсвийн алдагдал ихтэй байгаа хэдий ч тус улс энэ жил Украинд 7 тэрбум евро бүхий зэвсэгийн тусламжыг үзүүлэхээр бэлдэж байгаа.

Олаф Шолц уулзалтын үеэр Жо Байденд хандан АНУ болон Европын орнууд үзэл санааны хувьд эв нэгдэлтэй байж, Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоохгүй байхыг хүссэн юм. Мөн АНУ-ын тусламж дэмжлэггүйгээр Украин дайнд ялалт байгуулах магадлал маш бага гэдгийг анхааруулсан.  Харин Жо Байден үүнд тайлбар өгөхдөө АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Конгрессийн танхимууд дахь Бүгд Найрамдах намынхан Украинд үзүүлэх тусламжын төсөвт саад учруулж байна гэсэн юм. Одоогоос долоо хоногийн өмнө Конгрессийн дээд танхим болох ардчилсан намынхан олонхын суудлыг эзэлдэг Сенатын зүгээс гадны улс орнуудад үзүүлэх тусламж хэмээх нэртэй 118 тэрбум ам.долларын төсвийн саналыг танилцуулсан.

Төсвийн саналын задаргааг харвал Украинд үзүүлэх дэмжлэг хамгийн ихээр жин дарж байгаа юм. Тодруулбал, нийт төсвийн 51 хувь нь буюу 61 тэрбум ам.доллар нь Украинд дэмжлэг үзүүлэхэд төсөвлөгдсөн байсан. Гэвч Бүгд Найрамдахчууд олонхын суудлыг нь эзэлдэг Конгрессийн доод танхим болох Төлөөлөгчдийн танхим Украинд тусламж үзүүлэхэд төдийлөн нааштай хандахгүй байгаа юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна