ӨЧИГДӨР ЗАМ ТЭЭВРИЙН 391 ОСОЛ ГАРЧЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Шинийн 1-ний өдөр гарсан зам тээврийн хэрэг зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Өчигдөр зам тээврийн 391 осол гарсан байна. Үүний улмаас гурван хүүхэд гэмтэж, согтуугаар жолоо барьсан 25 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлийн хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Харин энэ үйлдэл дахин давтагдвал Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Жолооч, иргэд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хол замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангана уу.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна