МӨРДӨГЧ А.АНХБАЯР МАШИНДАА ТӨРСӨН ЭМЭГТЭЙД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

"Хяналт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хуваарийн дагуу Баруун Турууны постод үүрэг гүйцэтгэх хугацаанд энэ оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13:30 цагт СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэр Баруун Турууны постоор 4559 ОРА улсын дугаартай мөнгөлөг саарал Тоёота Приүс 20 маркийн машинд эмэгтэй хүн төрчихлөө гэх  мэдээллийн дагуу Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Анхбаяр анхны тусламж үзүүлж шуурхай мэргэжлийн байгууллагын 103 дугаарт дуудлага мэдээлэл өгч эх, хүүхдийн амь насыг авран хамгаалан өргөсөн тангарагтаа үнэнч байж эрдэнэт хүний амийг аварсан байна. 

Нярайг яаралтай түргэн тусламжийн багт хүлээлгэн өгч, Эх нярайн төв рүү хүргэжээ. Эх, хүүхдийн биеийн байдал одоогоор сайн байна. 

Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч А.Анхбаяр танд XVII жарны “ХИЛЭНТ ЭХ” хэмээх Ногоон модон луу жилийн сар шинийн битүүний өдрийн эрдэнэт 2 хүний амь аварсан ариун үйлсэд тань талархал илэрхийлье.

4 сэтгэгдэл


comment image

Otgoo - 2024-02-11

mundag ymaa amjilt xusie

202.9.46.165


comment image

Зочин - 2024-02-12

Ахлах дэслэгч хүүд маш их баярлалаа. Ажил амьдралд нь амжилт сайн сайхныг ерөөе. Эх үрсэд эрүүл энхийг хүсье азтай юмаа.

103.212.119.235


comment image

А.Лхагвадулам - 2024-02-13

Сайн байна миний дүү. Хүний амь аварна гэдэг юутай ч зүйрлэхгүй сайн үйлс. Дүүдээ амьдралд нь ажилд нь гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе. Эх үр 2т эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

202.55.188.97


comment image

Зочин - 2024-02-13

Sambaatai abhaaljtai, sanaachlahatai ajintand bayr hurgej sain saihniig husen erooe. Eej huuhed hoerr eruul ehkhiig husen erooe

103.57.93.11