ГАЗНААС ГАЛ АЛДСАНЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЛОО
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Налайх дүүрэг 4-р хороо 52-р гудамжинд оршин суугч иргэн П газ алдаж гал гарлаа гэх дуудлагыг 06:00 цагт өгч тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус хаяг дээр хүрэлцэн очсон.

Иргэн П газны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй асааж, гал алдсан байсныг аюулгүй болгосон.

Иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдалтай холбоотой ахуйн газ дэлбэрэх, гал гарах, улмаар иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Иймд дараах зөвлөмжийг ахуй амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

ЗӨВЛӨМЖ:

  • Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
  • Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
  • Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
  • Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
  • Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
  • Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
  • Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй
  • Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
  • Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
  • Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
  • Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
  • Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
  • Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.

Эх сурвалж:  НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна