ОРЦНЫ ХОГИЙН СУВАГТ ГАЛ ГАРЧ БАЙСНЫГ УНТРААЖ, 56 ХҮНИЙГ УТААТАЙ БҮСЭЭС АВАРЧЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан байна.

Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргажээ.

Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг чүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна