ДҮНЖИНГАРАВ, НАРАНТУУЛ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв барун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж хаасан.

Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна. Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна