Т.САМДАНЖИГМЭД: БАЙГАЛЬ НАДАД ӨӨРТЭЙГӨӨ ЯРИЛЦАЖ, ТАЙВШРАХ БОЛОМЖ ОЛГОДОГ
urug.mnСэтгүүлч: Т.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 2 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас  бэлтгэн хүргэж байна. Бид гурван охины аав, “Оюутолгой” ХХК-ийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэдийг онцлон ярилцлаа. Тэрээр Ховд аймагт төрж, өсөн 25 нас хүртлээ ажиллаж, амьдарчээ. Арван жилээсээ англи хэл сурч, гадаадад сурах мөрөөдөлдөө хөтлөгдөн, түүнийхээ төлөө тууштай хичээсээр АНУ-ын засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, Ховдоос АНУ-руу ниссэн нь түүний амьдралын эргэлтийн цэг болсон байна.

Т.Самданжигмэд “Би  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Бяцханбулаг гэдэг газар төрсөн. Ээж маань намайг өөрөө эх барьж авсан гэж ярьдагАав маань намайг төрөхөөс өмнө амжиж ирж авах ёстой байсан. Гэтэл цаг уурийн нөхцөл байдлаас болоод зам цасанд хаагдаадаав намайг очиж авччадаагүй. Ээж маань өөрөө миний хүйг тасалсан гэж ярьдаг юм. Эх барьж авсан хажуу айлын эмээ  “Миний гар муу. Хайчилж чадахгүй гэмтээчих вий”  гээд ээжээр өөрөөр нь хайчлуулж байсан  гэдэг.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цамбагарав хайрхан гээд сайхан хайрхан байдаг. Тэр хайрханы өвөрт төрсөн. Тэр утгаараа би өөрийгөө байгальтай их ойрхон гэж боддог. Одоо хийж байгаа ажил маань байгаль орчин хамгаалах чиглэлийн ажил болохоор цаанаасаа ийм хувь зохиолтой юм болов уу л гэж боддог.  

Ээж, аав хоёулаа малын эмч хүмүүс.Ээж, аав хоёр маань тухайн үед томилолт гээдсум суманд ажилладагбайсан. Намайг төрөх үед манайх Ховд аймгийн Дуут суманд байсан. Тэнднайман нас хүрлээ байж байгаад, дараа нь аймгийн төв рүү нүүж ирээд найман настайгаасаа хойш 25 нас хүртлээ Ховд аймагт байсан. Ховд аймагт арван жилийн дунд сургуулиа төгсөөд,  Ховдын Багшийн дээд сургуульдгазар зүйн багш мэргэжлээр сурсан.

Оюутан байхаасаа Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал гэдэг газарт Тахь нутагшуулах төсөлд дадлага  хийсэн. Их сургуулиа төгсөөд, тэндээ  ажиллаад,2011 он хүртэл Ховдод ажиллаж,амьдарч байсан” гэж амьдралын түүхээсээ хуваалцлаа.

ТАВАН ЖИЛ ТУУШТАЙ ХИЧЭЭСНИЙ ҮР ДҮНД АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ АВЧ ЧАДСАН

Тэрээр оюутан байхдаа Франц оюутнуудтай хамт дадлага хийсэн үеэсээ гадаадад сурах мөрөөдөлтэй болж, тууштай  зүтгэсээрАмерикийн Засгийнгазрын Фулбрайтын тэтгэлэгт тэнцжээ.

Тэрээр “Тухайн үед би гадагшаа явж сурч байж л энэ барууныхантай адил төвшинд ажиллахюм байнагэдэг ойлголт авсан. Француудтай ажиллахад  хэлний бэрхшээлээс гадна сурсан мэдсэн зүйлийн маань ялгаа маш их гарч байсан. “Би заавал  гадаадад сурах ёстой юм байна. Тэгж байж л би эд нартай адилхан төвшинд илүү үр дүнтэй ажиллах юм байнагэж ойлгосон. Би дөрөвдүгээр курсээ төгсөөд,  дараа нь Ховд  аймагтаа магистр хамгаалсан.  2006-2011 он хүртэл тасралтгүй Америк явна гэдэг мөрөөдөлтэйтүүнийхээхойноос маш их зүтгэж байсан. Америк явахньтухайн үед маш ховортохиолдол байлаа. Тэр  бүр  хүмүүс явдаггүй. “Ховдоос Харвард” гээд л  хүмүүс ярьдаг. Үүнтэй адилхан би бас Ховдоос Улаанбаатар орж үзэлгүй Америк явсан хүмүүсийн нэг нь гэж өөрийгөө боддог.

Надад аз таарсан гэж боддог. Нөгөө талдаа би өөрөө явхын төлөө маш их хичээсэнАнгли хэлний сургалтанд суусан. Ээж, аавхоёр маань энгийн л төрийн албан хаагч. Намайг Америкд сургах төлбөр мөнгө байхгүй. Тиймээс  би ямар нэг байдлаар тэтгэлэгтэй л явна гэдэг бодолой тойнд маань бүрэн суучихсан. Өөр ямар нэг аргаар тийшээ явахарга байхгүйи тэтгэлэг олох ётой гэсэн мөрөөдөлтэй, зорилготойбайсан. Маш олон хүмүүстэй уулздаг байсан. Янз бүрийн тэтгэлэг сонирхоод л. Зарим тохиолдолд би хаа байсан Ховдаймгааснэг хүтэй уулзъягэтэлнөгөө хүн намайг Ховдоос ирж байгааг мэдээгүй юм шиг байгаа юм.“Хоёулаа ирэх долоо хоногийн Баасан гарагт уулзъядээс хойш тэр зочид буудлын нэг давхарт уулзъя” гээдл. Тэр үед би Ховд  аймгаас тэр хүнтэй уулзах гээд 1500 км замыг пургоноор хоёр гурав хоног яваад  ирж  байсан. Нөгөө хүнтэйгээ уулзах өдрийнхөө өдөр нь ирээд л оройн нь нөгөө буудлынх нь нэг давхар хүлээж байгаад уулзаад нэг цаг ч яриагүй дээ,гучин минут л ярьсан байх. Нөгөө хүндээ би өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй юм шиг байгаа юм. Ямар ч байсан бүтэлгүй болсонэхдээ тэр хүнтэй гучхан минут уулзахын төлөө Ховдоос 1500 км яваад ирдэг байсан гэхээр л маш их оролдлого хийж байсан” гэв.

ҮРГЭЛЖ САЙН, САЙХАН ЗҮЙЛ ХИЙДЭГ УЧРААС БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ

Би “Оюутолгой” ХХК-д  2016 онд орсон. Өнөөдрийг хүртэл тасралтгүй  найм  дахь жилдээ ажиллаж байна. Оюутолгой” ХХК-д ажиллах  боломж  хүн  бүрд  олддоггүй  гэж боддог. Энэ компанид ажиллаж байгаадаа азтай гэж бодож байна. Мэдээж энэ компанид ажиллах ньмаш сайн хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн, олон улсын стандартад нийцсэн төвшинд ажиллах, дэлхийн бусад уул  уурхайнсалбарт ажиллаж байгаа дэлхийн бусад мэргэжилтнүүдийн төвшинд ажиллах боломжийг олгож байгаагаараа онцлогтой гэж бодож байна.  

Мэдээж ажилд ороод долоон жил ажиллах хугацаанд өөрчлөлтүүд гарч байна. Би анх биологийн олон  янз  байдалхариуцсан ахлах мэргэжилтэн гэдэг ажил хийж байсан. Дунд нь өнгөрсөн жил  Ойжуулалтын төсөл гэдэг ажлыгнэг жил хариуцан ажилласан. Энэ оны нэг сараас эхлээдОюутолгой” ХХК-ийн Байгаль орчны менежерээр ажиллаж байна.  Энэхариуцлагатай,маш чухал ажил хариуцаж байгаа нь надад илүү ачаа бас хариуцлага нэмэгдэж байна.

Би өөрөө хөдөө яг байгальд төрсөн болохоор илүү байдаг юм уумар ч байсан л хөдөө гараад явах, ялангуяа онгон байгальд явахмаш сайхан. Өөртэйгөө ярилцах, өөрийгөө ойлгох боломж олгодог. Нөгөө талаасаа яг ийм сайхан байгалийг энэ хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн бодол байнга төрдөг.

Байгаль орчны чиглэлд ажиллахын сайхан нь дандаа сайхан юм хийж явдаг. Байгаль хамгаалда.Монголчууд байгаль орчиндоо маш их хайртай, байгаль орчинтойгоо маш их холбоотой,тийм соёлтой, уламжлалтай ард түмэн.Тийм болохоор биднийгхаана ч байгаль орчны ажил хийгээд явж байхад хүмүүс бүгдээрээ л  “Танай ажил үнэхээр гоё ажил. Байгаль эх дэлхийгээ хамгаалж байгаа” гээд гоё сайхан үг хэлдэг нь бас энэ ажлыг хийхэд урам зориг өгдөг.

Бид хотод маш завгүй ажилладаг. Өглөөнөөс орой  хүртэл  хотод юу болж байгааг мэдэхгүй маш завгүй ажиллаж байдаг хүмүүс. Хөдөө явахаар хотын завгүй амьдралаас гараад арай өөр юм бодох, тайвширах боломж олгодог нь давуу талтай.

АМЛАЛТДАА ХҮРДЭГ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Учиргүй айхтар том зарчим гэхээсээ илүүтэй маш энгийнзарчимтай. Хүн хүнд дудлаа хэлдэггүй байх ёстойгэж боддог. Хүнд ямар нэг юм хийж өгнөгээдам гарсан болтүүндээзаавал хүрдэг байх ёстой гэдэг манайааваас надад зааж,сургадаг зөвлөгөө байдаг. Энэмаш чухал. Амьдрал дээр ч,ажил дээр ч хүнд байх ётой маш чухал чанар гэж боддог. Хүнд нэг юм тэгж хийж өгнө ч юм уу эсвэл би нэг хүний өмнө тийм юм хийхёстой гэсэн хариуцлага хүлээчихвэл түүнийгээхийж байж л санаа амардаг. Тэгэхгүй бол ерөөсөө тайван байж чаддаггүй.  

Би хөдөө төрсөн. Миний төрсөн газрын нэрийг  Бяцхан булаг” гэдэг. Тэр газар маань сайхан бяцхан булагтай. Бяцхан булаг гэхээс гадна бас баян булаг гэж ярьдаг нутгийн хүмүүсэр булаг одоо ч урсаж байгаа. Гэхдээ тэр булгийн эхийг хамгаалаад, тэр булгийг улам сайхан урссан, тэр нутгийнхаа ард иргэдийг, мал ахуйгаа олон жил ундаалсан тийм том сайхан булаг байгаасай гэсэн мөрөөдөлтэй явдаг.Тэр орчинд нь мод тарих юмсан, тэр булгийг хашиж хамгаалах юмсан гэсэн битүүхэн бодолтой, мөрөөдөлтэй.Үүнийгээхамаатнууддаа бага сагаар хэлээд явжбайна. Нэг өдөрүүнийгхийх боломж олдох байхаа л гэж бодож байна.  

Бичлэгийг дээрээс үзнэ үү.

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2023-09-13

Angijav bn.

107.115.33.45