СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХӨХӨӨРӨӨ ДАРЖ ХҮҮХДИЙНХЭЭ АМИЙГ ХОХИРООСОН ЭМЭГТЭЙД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Нэг сартай нярай хүүхдээ хөхүүлж байгаад ам, хамрыг нь хөхөөрөө дарж, амь насыг нь санамсаргүйгээр хохироосон 24 настай эмэгтэйд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Тодруулбал,  2023 оны зургаадугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн дугаар хороонд оршин суух эмэгтэй өөрийн төрсөн хүүхэд нэг сар 29 хоногтой хүүхдийг шөнө хөхүүлж байхдаа унтсаны улмаас хөхөөрөө ам, хамрыг нь дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон байна. Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх наймдугаар сарын 23-ны өдөр хэлэлцээд 24 настай ээжид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.  

1 сэтгэгдэл


comment image

Зочинuu - 2023-09-07

Yamar teneg yumbee .iimerhuu medeen deer shuugchiih n neriig hamt tavij bvl taarna. Hunee aldsan shuugch vee, huuhdee aldah bol hamgiin tom shiitgel bolchij bn shdee, yun nemelt shiitgel ve

59.153.113.245