15-23 НАСНЫ ДӨРВӨН ЭТГЭЭД ТҮЦ-НИЙ ХУДАЛДАГЧИЙГ ЗОДОЖ, ДЭЭРЭМДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 сар өмнө

urug.mn

urug.mn image

Цагдаагийн байгууллагаас 2023  оны наймдугаар сарын  28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагчийг үл таних 4 этгээд зодож бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ЭЦТ, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоожээ.

Хэрэгтнүүдийг  Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2023 оны  наймдугаар   сарын  29-ний 23:30-д дайчлан баривчилсанбайна.

Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож, айлган сүрдүүлж, эд зүйлийг дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоогоод байна.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна